bolod.M

2007-10-30 - Би хөдөөний хvн! |Заавал унш!|

Өдгөө хотын соёл, хvрээний соёл, хотын хөгжим, хотын стиль гэхчилэн их ярьдаг бичдэг шуугидаг болж. Бараг л хөдөөнийхөнийг ялгавралан гадуурхах, тэдэнтэй *тэмцэх* аян хотод өрнөж байх шиг ээ. Хотын хог новш, гэр хороололын өсөлт, утаа угаар, ядуурал, гэмт хэрэг ... гэхчилэн бараг л муу юм бvхэн хотын соёлгvй хөдөөнийхөн ихээр ирж суурьшиж байгаагаас болж байна ч гэх шиг. Бvvр зохиолын дуу моодонд орсон нь хөдөөнийхөний буруу ч гэх шиг өвчигнөх. Удахгvй хөдөөнийхөний хотруу чиглэсэн нvvдлийг таслан зогсооно, хөдөөний иргэдийг хотод амьдрахыг хvлээж авахаа болино, хөдөөнөөс хотруу иргэний vнэмлэхийг шилжvvлэхгvй болно ч гэх шиг юм дуулдах болсон. Энэ чинь тэгээд иргэний эрхийг vндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг болно биз дээ.

Ингэж ард иргэдээ хот хөдөөгөөр нь жалга довоор нь ялгаврлан гадуурхах бодлого төр бариад байвал юу болох вэ. Цөөхөн хэдэн Монголчууд бид юу болж хувирах вэ. Аливаа зvйлийг хорих цагдах боомилох тусам улам гаардаг тал бий. Арга чарга ч нарийсдаг тvvнээ дагаад авилгал хээл хахууль хууль бус зvйл хөгждөг. Иргэний бvртэл мэдээллийн төвийн ажилчид засаг дарга нар хахуулиар баяжиж дуусна биз. Тухайлбал одоо эцэг эхчvvд хvvхдээ насанд хvрч иргэний vнэмлэх авах болонгуут нь нь шууд л хотын иргэний vнэмлэх авч өгдөг моод дэлгэрч. Хvvхдийнхээ ирээдvйг бодож *хөдөөний хөөсөн мантуу* гэж ажилд авахгvй ад vзэгдэж явуузай гэж бодож алсыг харсан ээж аавын сэтгэл нарийн арга биз. Гэхдээ хөдөөний хvн би хөнгөн шаахай углаж, дэгжин хувцас өмсөөд, нvvр амаа шунхдаж, далий хазгай англи мэндчилгээ хараал хэлж сураад, vсээ гельдээд vнэртэй ус ханхлуулаад иргэний vнэмлэхээ солиод жинхэнэ хотын соёлтой нийслэл хvv болно гэж юу л бол!?

 Залуу хvн соёлтой амжиргаа сайтай тvм бужигнасан том хотод ажиллаж амьдарч амжилт өөд тэмvvлэхийг хvсэлгvй л яахав. Yvнийг буруутгах аргагvй. Бас хориглох хэрэггvй мэт. Yvний vргэлжлэлийг доор өгvvлье.

Харин бичиглэгч намайг хот хөдөөний нугалаа гаргах гээд байгаа этгээд байна гэж бvv эндvvрээрэй. Би ч гэсэн хөдөөний хvн. Хөдөөнөөс хотод ирээд ажиллаж яваа суугуул залуу. Би энэнээсээ болж нийгэмд гадуурхуулж, хvмvvст шоолуулж, бvр адлуулж явахыг хvсэхгvй байна.  Тийм ч учраас энэ өдөр ийнхvv vзэг цаасаа нийлvvлж vзэл бодлоо та бvхэнтэй хуваалцах гэж хичээж сууна. Миний хувьд би өөрийгөө Хөдөөний хvн гэж бахархалтай хэлэхийг хvсдэг. Гэхдээ би бас хотын хvvхэд мөн. Учир нь би Улаанбаатар хотод төрсөн бас энд сурч боловсороод чамгvй олон жил ажиллаж амьдарч байгаа мөн Чойбалсан /Дорнод аймаг/ хотод өссөн хvн. Чойбалсан хот ч гэсэн хот мөн. Энд мөн л өөрийн гэсэн хөгжил хотын соёл байдаг. Паартай байшин паалан жорлон буй. Гэхдээ яах аргагvй миний хvмvvжил бага насны минь ахуй бол хөдөө. Дорнод аймгийн Эрээнцавд эмээ өвөө дээрээ ухаа орох цагаасаа эхлэн сургуульд ортлоо өссөн. Энэ миний хамгийн их баяр жаргалтай бас дурсамжтай vе минь байсан. Тийм ч учраас би Дорнод аймгаараа харьяалагдаж явдаг. Нийслэл Улаанбаатар хотод дээд сургууль төгсөж энд мөн ажиллаж амьдарч байгаа хэдий ч иргэний vнэмлэхээ Улаанбаатарынх болгож өөрчлөхийг хvсдэггvй. Манай vеийнхэн анд найзууд ангийхан гээд л ихэнх нь /за даа бараг бvгд л/ иргэний vнэмлэхээ Улаанбаатарынх болгосоныг дуулаад гайхаж л байлаа.

Манай ээж хvртэл анх оюутан болоод ирэхэд минь * хvv минь чи сэтгvvлч мэргэжлээр нийслэлд ажиллаж амьдарна гэж бодож байгаа бол хурдан иргэний vнэмлэхээУлаанбаатарынх болго, хөдөөний хvнийг хотод ажилд авдаггvй юм гэнэ лээ, vгvй ядах нь ээ дээшээ дэвшихэд чинь хөдөөнийх гээд ялгаврлаад доош нь татаад байдаг гэсэн, ажиллаж амьдарч байгаа газраа харьяалалтай байдаг номтой юм* гэхчилэн хэлж байсан. Ингээд манай эгч ах нар оюутан болж ирэхдээ бvгд шахуу хотын иргэн болцгоосон байв. Би тэгэхэд нь *ээж минь дээ ажилдаа эзэн болж чадвал хаана ч хэнийг ч ажилд авна шvv дээ, одоо хөдөөнийх гэхээр ялгаврладаг цаг өнгөрсөн, чадвартай бол харь орны хvн ч манайд ажилладаг болсон цаг шvv би ээж аавынхаа төрсөн нутаг, өөрийнхөө өсөж торнисон нутаг орноороо овоглож явмаар байнаа бас хэзээ нэгэн цагт аймагтаа ирж ажилламаар байна* гэж хариулсан.

Гэхдээ Улаанбаатарын иргэний vнэмлэхтэй хvн ажилд авна гэсэн зарчим ихэнх албан байгууллага компани дээр мөрдөгдөж байдгийг ч биеэрээ мэдэрсэн удаатай. Яагаад би нутаг орноороо бахархаж нутаг орноороо овоглож явж болохгvй гэж гэсэн эгдvvтэй бодол төрж байсныг ч нуух юун.

Би хэзээ нэгэн цагт нутаг орондоо очиж мэдсэн сурсан бvхэндээ нутаг орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Төрж өссөн нутаг орноо хөгжvvлж сайхан хот болгомоор байна. *Эвэр минь ургалаа ижий минь хэрэггvй* гэдэг vлгэр шиг хөл дөрөөнд гар ганзганд хvрэнгvvтээ л хот газар луу зугтаж тэмvvлж оддог энэ ёсноос татгалзмаар байна. Нутаг оронд минь ахан дvvс анд найзууд тоонот гэр сургууль багш минь гээд хайртай бvхэн минь бий. Элэг зvрхээрээ холбоотой энэ л нутаг орноороо овоглож явахад буруу юм юу байна аа? Залуу халуун дээрээ хот газар олны хөлийн газар юм vзэж нvд тайлж боловсорч юм сурч дадлагжиж туршлага судалж тодорхой хэмжээнд нийгэмд байр сууриа олоод нэг л сайхан өдөр унасан газар угаасан ус нутаг орондоо нvvр дvvрэн ирж ажиллаж амьдарч орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож сайхан амьдрах хvсэл мөрөөдөл зорилго өвөртөлсөн залуус олон бий.  Гэтэл...

Би хөдөөний хvн! Ингэж хэлэхээсээ ихээ ичдэг болжээ зарим нэгэн. Харваас *хөдөө царайлчихаад* би унаган хотынх гэж хэнэг ч vгvй хэлж Улаанбаатарын иргэний vнэмлэх харуулах хvн захаас аваад мундахгvй. Нутгийн аялага, улаан хацар, тос даасан бор царай, морь унасаар дугуйрчихсан майгадуу хөл энэ бvхэн гэхдээ өнөөдөр хөдөөний хvний ялгарах шинж тэмдэг гэсэн ойлголт өдгөө нэгэнт байхаа больжээ. Өөрөөр хэлбэл хот хөдөөний өнгө vзэмж дvр төрхийн ялгаа харьцангуй арилж байна. Өнөөдөр хөдөөнийхөн маань мэдээлэл технологийн хөгжлийн буянаар ямар ч мэдээ мэдээлэл соёл моод дэвшил бvхнийг хотынхонтой зэрэг л хvртдэг болж. Мөн хотод ирээд маш хурдан хотын соёлд уусдаг болж. Өдгөө хөдөөнийхөний /гэхдээ энд ЗАРИМ гэдэг vгийг онцлох хэрэгтэй байх/ хувьд тэр дундаа залуусынх нь дунд хот газар амьдрах мөрөөдөл хvсэл нэгэнт буй болжээ. Харин хотынх нь гадагшаа харийн улсруу гарах...

Нийслэл Улаанбаатар хот маань нэг сая дахь иргэнээ бvртэж бөөн баяр хөөр болов. Yнэн хэрэгтээ нийслэлд нийт Монголчуудын маань гуравны 2 нь ажиллаж амьдарч байгаа гэж би боддог. Өнөөдөр ядуу зvдvvгийн эрхээр бичиг баримтгvй эсвэл цэргийн албанаас зугтах болон өөр бусад шалтгаанаар ямар ч харьяалалгvй хvмvvс Улаанбаатараар дvvрэн хөлхөж байна. Миний найз нөхөд эргэн тойронд ч мэр сэр ийм хvмvvс байж л байдаг. Хотынх ч биш хөдөөнийх ч биш ямар ч харьяалал бvртгэл байхгvй хvмvvс. Энэ бvхэн хот хөдөөний ялгаа иргэний бvртгэл мэдээллийн ажлын тогтолцооны алдаа нөгөө талаар төр засгийн бодлогын буруугийнх. Хөдөөнийхөн хотруу нvvдлээд байна л гээд байдаг. Энийг яаж зогсоох вэ гээд л байдаг. Хааж хориглохоос өөр арга зөндөө л байж болмоор.

Эхлээд хөдөөний иргэн заавал хотынх болгож иргэний vнэмлэхээ солих шаардлагагvй харин ч эх нутгаараа бахархаж явах боломж бололцоог олгож ийм ёс суртахууныг төлөвшvvлэх. Мөн нийслэлд бөөгнөрсөн борооны дараах мөөг шиг олширсон их дээд сургууль мэргэжил сургалт vйлдвэрлэлийн төвvvдийг орон нутаг бvрт салбартай болгох эс бол тоотой хэдэн сургуулийг нь vлдээгээд бусдыг нь нэг аймаг хотод төвлөрvvлэх vгvй бол тарааж байршуулах эрх зvйн орчинг бvрдvvлж зөвшөөрөл олгож байх. Ингэвэл намар болмогц л хотын замын бөглөрөө тоймоо алдаж нийтийн тээвэр ачааллаа дийлэхээ больдог явдал багасмаар. Мөн томоохон vйлдвэр аж ахуйн нэгжvvдийг ч гэсэн энэ мэт зохицуулж байвал агаарын болон бусад орчны бохирдол багасаж болох талтай мэт санагддаг. Гэхдээ хамгийн гол нь иргэн харьяатын асуудлыг зөв цэгцтэй шийдвэрлэх явдал. Мөн орон нутгийн хөгжил дэд бvтцэд анхаарал хандуулж төрөөс дэмжиж, нутгийн иргэд, нутгийн залуу vе нутаг орноо хөгжvvлнэ гэсэн бодлогыг баримталж бодлого хэрэгжvvлмээр. Ажлын байрыг тэд өөрсөдөө бий болгож өөрсөдөө хөгжих боломж олгоё.

Хөдөө орон нутагт хvн ам цөөн зах зээл хумигдмал болохоор төрийн албанаас бусад ажлын байр төдийлөн байхгvй хөгжихгvй байна. Тэгвэл жишээ нь Дорнод аймгийг оюутны хот болгочивол тэнд олон сургууль баригдаж байгуулагдаж жилд 100.000 орчим оюутан тэнд төвлөрнө. Тэнд цагийн ажлын байр дагаад хөгжинө. Мөн vйлчилгээ vзвэрийн газрууд дагаад өсөж хөгжинө жижиг дунд vйлдвэрлэл нэмэгдэнэ гэх жишээтэй. Энэ мэт хөдөө орон нутгаа төрөлжvvлж дэмжиж хөгжvvлэх бодлого барьж нийслэлд бvхнийг бөөгнөрvvлж төвлөрvvлж шамбааралдуулдаг явдалыг эцэс болгомоор. Энийг тухайн орон нутгийн онцлог давуу талыг ашиглаж төрөөс бодлого хууль эрх зvй, татварын хөнгөлөлт гэх мэтээр дэмжиж өгвөл болохгvй зvйл vгvй мэт санагдана.  Эрvvл мэндээр, урлаг соёлоор, компьютер технологиор, аялал жуулчлалаар, боловсрол сургалтаар, батлан хамгаалахын, эрдэм шинжилгээ, vйлдвэрийн, олон улсын чөлөөт бvс... гэхчилэн тухайн орон нутгийн боломж бололцоо нөхцөл байдалд зохицуулж төрөлжvvлж энийг нь гол онцлог болгон хөгжvvлж болох мэт санагддаг.

Иргэн баян бол улс баян гэдэг. Орон нутаг баян бол улс баян бөлгөө. Орон нутаг тэгэхээр орон нутгаа гэсэн иргэдтэй байх хэрэгтэй...

Орон нутгаа төрөлх газраа хөгжvvлэхэд залуус бид хамтдаа зvтгэцгээе! Би хөдөөний хvн, би ... аймгийн, ... сумын иргэн хvн гэж бардамхан хэлцгээе! Бид чадна.

Агаар нь бохирдсон, тоос шороо хог нь дийлдэхээ больсон, хаа сайгvй элдэв хорт бодис дураараа хэрэглэж асгадаг болсон нийслэл хотод шигдэж суухаар цээж дvvрэн амьсгалах цэлгэр нутаг орондоо очиж сэтгэл дvvрэн ажиллаж амьдарч нутаг орноо хөгжvvлье. Хаана ч ажиллаж амьдарч сурч боловсорч байлаа ч гэсэн нутаг орноороо овоглож байх боломжийг харин төр олго!

Энэ боломжийг төр дэмжиж хайрла. Шинэхэн ерөнхий сайд минь анхааралдаа авч vз. Мөн нутаг орон бvрээс сонгогдсон эрхэм УИХ-ын гишvvд та бvхэн ч энэ тал дээр ажилла. Сонгогчиддоо тав арван цаас зурагт хуудас тараахаас илvvтэй нутгийн хөгжил залуусын боловсрол ажлын байр зөв бодлого хууль эрх зvйн орчинг сайжруулахын төлөө ажилла! Залуус бид хичээе! Эзгvйрсэн нутаг орон, эмээ өвөө ээж аав дээрээ бид очиж явна...

Монгол улс минь мандаг бадраг!

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

2012-12-28 -

Бичсэн: мммм (зочин)
гое л бичсэн байна гэхдээ арай дэндүү юмаа тэ арйал дэндүү бүр арай л дэндүү юмаа
Хоблоос Засах

2012-11-05 -

Бичсэн: anu.... (зочин)
zow shuu manaihan arai l denduu shuu ene tal deer odoo heddugeer zuun bilee de
Хоблоос Засах

2007-10-31 - Сэтгэгдэл

Бичсэн: huduunii huu (зочин)
би жинхэнэ монгол билэг танхай хөдөөний хvн
Хоблоос Засах

2007-10-30 - Сэтгэгдэл

Бичсэн: shine
маааш их дэмжиж байнаа love struck
Хоблоос Засах

2007-10-30 - Хайрт монгол орноо мандуулья

Бичсэн: dj bobo (зочин)
vнэн шvv төр засаг энэ тал дээр анхаараачээ хөдөөний хvн гэхээр хvн биш байдаг цаг өнгөрсөн харин ч хотынхоны дэргэд илvv шvv гэхдээ энд хэн илvv нь хамаагvй хамтдаа хөгжиж эвтэй найртай эх орондоо хэрэгтэй нутаг орныхоо хөгжилд тус дэмтэй байяаа дэмжиж байна Applause
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax